НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Бид ямар мэдээлэл цуглуулдаг, түүнийг хэрхэн ашигладаг, хэрхэн хамгаалдаг талаар илүү ойлголттой болохын тулд та манай Нууцлалын бодлогыг уншина уу. Манай вебсайт 18 ба түүнээс дээш насны хэрэглэгчдэд зориулагдсан бөгөөд 13-аас доош насны хүүхдийн мэдээллийг хадгалдаггүй болохыг анхаарна уу. Нууцлалын бодлогын талаар тодруулах зүйл байвал бидэнтэй info@sunshiroh.com хаягаар холбогдоно уу.

 

МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ, АШИГЛАХ

Та манай вебсайтын Холбоо барих хэсэгт хандах, Захиалгын хуудас-г бөглөх, имэйл илгээх, эсхүл утсаар ярихад таны нэр, имэйл хаяг, утасны дугаар, хаяг зэрэг мэдээлэл бидэнд бүртгэгддэг. Бид таны харьцдаг банк, санхүүгийн байгууллагад бүртгэлтэй таны санхүүгийн мэдээллийг цуглуулдаггүй ба эдгээр мэдээлэлд хандах боломжгүй гэдгийг анхаарна уу. Хэрэглэгч таны мэдээлэл нэг жилийн хугацаанд манай мэдээллийн санд хадгалагддаг ба үүний дараа устгадаг.

Бид таны мэдээллийг дараах зорилгоор ашиглах магадлалтай. Үүнд:

  • бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулах
  • вебсайтын агуулгыг сайжруулах
  • захиалгыг тань гүйцэтгэх, мөн шаардлагатай тохиолдолд холбогдон, тодруулга хийх
  • улирлын онцлох бүтээгдэхүүн болон шинэ бүтээгдэхүүний талаарх мэдээлэл илгээх
  • таны санал хүсэлтийг хүлээж авах (жишээлбэл, богино хэмжээний судалгаа авах г.м.).

 

НУУЦЛАЛ

Бид манай вебсайтаар болон бусад мэдээллийн сувгаар дамжин бүртгэгдсэн таны хувийн мэдээллийн нууцлал, хамгаалалтыг ханган ажиллахыг хичээдэг. Гэсэн хэдий ч бид интернетээр дамжиж буй ямар ч мэдээллийн аюулгүй байдалд баталгаа өгөх боломжгүй бөгөөд цахим орчинд мэдээллээ оруулснаас үүдэн гарах эрсдэлийг та өөрөө хариуцах үүрэгтэй.

 

ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭД МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛАХ

Өөрөөр тохироогүй нөхцөлд бид таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдтэй хуваалцахгүй,  тэдэнд худалдахгүй, дамжуулахгүй. Гэхдээ аливаа маргаантай асуудал үүссэн эсхүл засгийн газар, хууль сахиулах байгууллагуудаас шаардсан тохиолдолд бид хууль тогтоомжийн хүрээнд өөрсдийн шийдвэрийн дагуу мэдээллийг тань ил болгож болно.

Таны нийгмийн сүлжээний сайтуудад оруулсан, эсхүл түүгээр дамжуулан түгээсэн мэдээлэлд бид хариуцлага хүлээхгүй ба эдгээр сайтуудын тохиргоонд өөрчлөлт хийх боломж бидэнд байхгүй. Тиймээс, тухайн сайтад хандан нууцлалын бодлогынх нь талаар үзнэ үү.

 

КҮҮКИ (COOKIES)

Манай вебсайт нь таны байршил, IP хаяг, хайлтын  түүх зэрэг мэдээллийг тань цуглуулдаг күүки ашиглаж болно. Веб хуудасны тохиргоонд үүнийг цуцлах сонголт байдаг боловч ингэсэн тохиолдолд вебсайтын зарим функцууд ажиллахгүй болох магадлалтай.

 

МЭДЭЭЛЛЭЭ ЦУЦЛАХ

Та манай мэдээллийн сангаас мэдээллээ устгуулах, түүнчлэн, имэйл хүлээн авахгүй, цаашид бүх харилцаанаас өөрийгөө сайн дураар цуцалж болно. Хэрэв мэдээллээ устгуулахыг хүсвэл бидэнд имэйл бичнэ үү.

 

НУУЦЛАЛЫН БОДЛОГЫГ ШИНЭЧЛЭХ

Энэхүү нууцлалын бодлогыг шинэчлэх, өөрчлөх, засах нь бидний бүрэн эрх болно. Өөрчлөлт, шинэчлэл хийсэн тохиолдолд бид тухай бүрд нь цаг алдалгүй танд мэдэгдэх болно. Мөн Нууцлалын бодлого болон манай вебсайт дахь агуулгатай үе үе танилцаж байхыг бидний зүгээс танд санал болгож байна.