БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРЧИЛГАА

Ноос, ноолууран бүтээгдэхүүнийг гэрийн нөхцөлд хэрхэн угааж, арчлахыг доорхи зааварчилгаанаас харна уу.

УГААХААС ӨМНӨ
Ноос, ноолууран бүтээгдэхүүнийг гэрийн нөхцөлд угаахаас өмнө бөөгнөрсөн ширхэгтийг (“шаариг”) гараар эсхүл зориулалтын  багажаар түүж авна. Ноос, ноолуур нь байгалийн ширхэгт тул бүтээгдэхүүн дээр ширхэгт бөөгнөрөх тохиолдол гардаг ба энэ нь чанарын асуудал биш харин ноос, ноолурын байгалийн онцлог юм. 

 

 

 

УГААХ
Image result for wash cashmereСАНУУЛГА: Ноос, ноолууран бүтээгдэхүүнийг ижил, төстэй өнгөөр нь ялгаж, тус тусад нь угаах ба ингэхдээ дараах алхмыг мөрдөнө үү.

1. Ноос ноолууран эдлэл угаах зориулалтын шингэн саван эсхүл шампунь хийж бүлээн (30 хэмээс доош) усанд зөөлөн базаж угаана. Бүтээгдэхүүн агших эрсдэлтэй тул усанд удаан байлгаж БОЛОХГҮЙ. Хүчтэй үрж, мушгиж БОЛОХГҮЙ. Цайруулагч болон химийн бодис ашиглаж БОЛОХГҮЙ.

2. Бүлээн цэвэр усаар сайтар зайлж, усыг зөөлөн шавхана. Бүтээгдэхүүнээ тэгшлэн, үрчлээг гаргаж, хавтгай гадаргуу дээр тэнийлгэн, өөрөөр нь хатаана. Мушгих эсхүл хатаагчид хатааж БОЛОХГҮЙ.

3. Шаардлагатай тохиолдолд уурын индүүгээр (дунд хэмд эсхүл ноосны горимд) индүүдэн, үрчлээг гаргана.

 

ХАДГАЛАХ
Image result for keep cashmereНоос, ноолууран бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хадгалахын өмнө зайлшгүй угааж, цэвэрлэсэн байна. Цагаан эрвээхий болон аливаа бохирдол, үнэр шингэхээс сэргийлж, агаар нэвтрэх уут, саванд эвхэж хийнэ. Мөн бүтээгдэхүүний чанарыг алдагдуулахгүй байх үүднээс нарны шууд тусгал, халаалтын хэрэгсэл, төхөөрөмжөөс хол хадгалах нь зүйтэй.

 

 

 

Ийнхүү энгийн алхамуудыг авснаар та ноос, ноолууран бүтээгдэхүүнийхээ амьдралын мөчлөгийг уртасгах боломжтой бөгөөд үүний хариуд, бүтээгдэхүүн тань улам зөөлөн болж, олон жилийн турш дулаан, тансаг мэдрэмжийг таньд бэлэглэх болно.