ЗАХИАЛАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦЛҮҮД

ЕРӨНХИЙ ЗААЛТ

Манай вебсайтаар зочилж буй хүн бүрт дараах нөхцлүүд хамааралтай болно. Бид эдгээр агуулгыг шаардлагын дагуу засах, өөрчлөх, шинэчлэх эрхтэй.

Тиймээс тухай бүрт орсон өөрчлөлт, агуулгын шинэчлэлтэй танилцах нь таны үүрэг болно. Тодруулах зүйл байвал info@sunshiroh.com имэйл хаяг руу бичнэ үү.

Захиалга өгснөөр та эдгээр Хэллэг ба Нөхцлүүд-ийг хүлээн зөвшөөрч буйгаас гадна та 18 ба түүнээс дээш настай, худалдан авалтанд хэрэглэж буй банкны картаараа гүйлгээ хийх эрх бүхий гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж бид үзэж байна.

Манай вебсайтаар зочилсонд баярлалаа. ТАВТАЙ МОРИЛНО УУ! 

 

ХЭЛЛЭГҮҮД

Манай вебсайтад дараах хэллэгүүдийг нийтлэг хэрэглэсэн болно. Үүнд:

  • “БИД, МАНАЙ, КОМПАНИ” гэдэг нь Санширо ХХК болон түүний ажилтан, ажиллагсад
  • “ТА, ТАНЫ” гэдэг нь манай вебсайтаар зочлогч, захиалагч болон манай вебсайтад хандаж буй, хэрэглэглэж буй байгууллага, аж ахуйн нэгжүүд
  • “БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮН” гэдэг нь төрөл, категори, түүхий эдээс үл хамааран манай бүх бүтээгдэхүүн.

 

ЗАХИАЛГА

Манай вебсайт дахь бүтээгдэхүүн нь агуулахын нөөц болон захиалгыг хүлээн авах эсэхээс хамааралтай болно. Худалдан авахыг хүсч буй бүтээгдэхүүн байвал манай Захиалгын хуудас-г бөглөнө үү. Захиалгын хуудас бүрэн бөглөгдөөгүй, эсхүл алдаатай бөглөгдсөн бол урьдчилан сануулагагүйгээр захиалга нь хойшлогдох, эсхүл цуцлагдах магадлалтайг анхаарна уу.

Та захиалгын хуудас бөглөснөөр бид захиалгыг хүлээн авч, захиалсан бүтээгдэхүүн бэлэн эсэхийг шалган, ажлын 1-2 өдрийн дотор (амралт ба баярын өдрийг оролцуулалгүй) захиалгыг хүлээн авч буй эсэх болон дараагийн алхамын талаарх зааврын хамт мэдэгдэл имэйл бичин хариулах болно.

Хэрэв та Захиалгын хуудсанд өөрчлөлт оруулан, дахин илгээвэл, сүүлийн илгээсэн захиалгын хуудасны цагаар бидний хариу тооцогдох болно.

Худалдан авах барааныхаа бүх төлбөрийг хийснээр таны захиалга баталгаажина.

 

ҮНЭ БА ТӨЛБӨР ТООЦОО

Монгол улсын нутаг дэвсгэрт төлбөр хийж буй захиалагчдын хувьд үнийг Монгол банкны тухайн өдрийн ханшаар тооцох болно.

Гаалийн төлбөр, татвар зэрэг аливаа нэмэгдэл зардлууд нь гадаад худалдан авагчийн бүрэн хариуцлага байна. Иймд, та энэ талаар тухайн улсынхаа гаалийн байгууллагаас лавлана уу.

 

ХҮРГЭЛТ

Манай үйлдвэр Монгол улсын Улаанбаатар хотод байрладаг бөгөөд Улаанбаатарт байгаа захиалагч бэлэн бүтээгдэхүүн худалдаж авч буй тохиолдолд, захиалга баталгаажсанаас хойш 1-2 ажлын өдөрт багтаан хүргэх боломжтой. Түүнчлэн, захиалагч нь манай үйлдвэрийн байрнаас захиалгаа биечлэн ирж авах боломжтой.

Хэрэв та гадаад улсаас захиалга өгч байгаа бол хүргэлтийн хугацааг имэйл бичин лавлана уу.

Олон улсын захиалгыг бид баталгаат шуудангаар илгээдэг бөгөөд захиалга тань хаана явж буйг хянах дугаар өгөх болно. Дотоод, гадаадын аль ч захиалганд бид шуудангийн хаяг руу илгээдэггүй болохыг анхаарна уу.

Захиалга нь захиалагчийн өгсөн хаягт хүргэгдсэнээр бид хүргэлт хийгдсэнд тооцно.

 

БУЦААЛТ БА БУЦААН ОЛГОЛТ

Захиалга хүргэгдсэнээс хойш календарийн 14 хоногийн дотор захиалга буцаах эрхтэй бөгөөд бүтээгдэхүүн буцаах зардлыг захиалагч бүрэн хариуцна. Буцаагдаж буй бараа нь угаагдаагүй, гэмтээгүй, манай савлагаа, шошго бүхий буюу бидний таньд илгээсэн байдлаар байхыг бид шаарддаг. Бид эдгээр шаардлагын дагуу буцаагдаж буй барааг хүлээн авбал захиалагчийн өгсөн банкны дансанд төлбөрийг ажлын 2-4 өдрийн дотор бүрэн буцаан олгоно.

Харин тусгай захиалгын бүх бараа эцсийн борлуулалт байх буюу буцаах эсхүл солих боломжгүйг анхаарна уу.

 

ХАРИУЦЛАГЫН ХЯЗГААРЛАЛТ

Бид энэхүү вебсайтынхаа агуулгыг шинэчилдэг хэдий ч Монгол улсын хууль тогтоомжид тодотгон тусгагдаагүй бол ямар ч тохиолдолд манай вебсайт, түүний агуулгын хэрэглээнээс үүдэлтэй, санаатай болон санамсаргүй бүх төрлийн эрсдэл, гэмтлийг Компани үл хариуцна.

Түүнчлэн, ямар нэг хэрэг, эрсдэл гарсан тохиолдолд үүнтэй холбоотой бүх хариуцлага, төлбөр тооцооноос Компанийн ажилтан ажиллагсад, түүний харилцагч, зөвлөх, төлөөлөгчдийг ангид байлган, хохирол тооцохгүй болохыг та зөвшөөрч байна.

 

ЭЗЭМШИЛ БА ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХ

Манай вебсайт дахь зураг, видео, аудио, график, бичилт зэрэг бүх агуулга нь Компанийн өмч бөгөөд Компанийн зөвшөөрөлгүйгээр, ямар ч хэлбэрээр ашиглах, түгээх, нийтлэх эрхгүй болохыг та ойлгон, хүлээн зөвшөөрч байна.

Дээрх нөхцлийг үл дагасан тохиолдолд бидэнд үүссэн аливаа хохирлыг хагас эсхүл бүтэн барагдуулуулах, манай вебсайт болон үйлчилгээг хэрэглэх эрхийг тань түдгэлзэх, таны үйлдлээс үүдэлтэй бусад бүх тооцоологдоогүй хохирлыг бид нэхэмжлэх эрхтэй болно.

 

ЁС ЗҮЙ БҮХИЙ ХАРИЛЦАА

Бид дараах зарчмыг харилцаа бүрдээ мөрдөн ажилладаг. Үүнд:

  • Бид шударга, ил тод, нээлттэй, хариуцлагатай байдлаар үйл ажиллагаагаа явуулна.
  • Бид эрх тэгш, найрсаг, хүндэтгэлтэй, хүлээцтэй харилцааг бий болгон, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, айлган сүрдүүлэлт, гүтгэлгээс ангид, аюулгүй байдалд ажиллах орчныг бүрдүүлнэ.
  • Бид ажилтан, ханган нийлүүлэгч, харилцагч, худалдан авагч зэрэг бүхий л оролцогч талуудын эрх ашгийг дээдлэн, тэдний итгэлийг хүлээж, харилцан ашигтайгаар хамтран ажиллана.
  • Бид харилцагч нартаа ижил тэгш боломж бололцоо олгон хамтран ажиллах бөгөөд тэдний бизнесийн нууц, мэдээллийг бусдад задруулахгүй чандлан хамгаална.
  • Бид ажил үүргээ гүйцэтгэхдээ аливаа хамаарал бүхий хууль тогтоомж, дүрэм журмыг чандлан дагаж мөрдөнө.

 

ХЭЛ

Аливаа маргаан, үл ойлголцол үүссэн тохиолдолд хэрэглэх үндсэн хэл нь [Халх] Монгол хэл байна.