1993 онд Монгол, Япон хөрөнгө оруулагчдаар байгуулагдсан Санширо ХХК нь өдгөө Монгол эзэмшигчтэй, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдэрлэгч бөгөөд Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байна. Бид ноос, ноолуураар хийгдсэн нарийн, бүдүүн утсаар төрөл бүрийн нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж, байнгын үйлчлүүлэгчдээрээ дамжуулан Европ, Ази, Америк зэрэг олон улсын зах зээлрүү бүтээгдэхүүнээ экспортлож байна.
Өнгөрсөн 26 жилийн хугацаанд бид бүтээгдэхүүнийхээ, тэр дундаа нарийн номерийн ноолууран утасны чанарын өндөр түвшинг хангахаар тууштай ажиллаж ирсэн. 2009 оноос хойш нийт долоон утсаа Монгол улсын Оюуны өмчийн газраар баталгаажуулан, шинэ бүтээлийн патент эзэмшиж байна. Түүнчлэн бид бүтээгдэхүүн хөгжлөө дэмжих зорилгоор дотоодын олон судлаач, байгууллагуудтай хамтарч ирлээ.
Өнөөдрийн байдлаар, Санширо ХХК нь Монгол улсын хэмжээнд самнасан ноолуураас эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх суурин хүчин чадалтай цөөн хэдэн үйлдвэрийн нэг юм. Энэхүү хүчин чадлын нөөц бололцооны зэрэгцээ, бүтээгдэхүүний өнгө, тоо хэмжээний хувьд захиалагчийн эрэлт, шаардлагад нийцсэн тусгайлсан захиалга авч нийлүүлдэг нь Санширо ХХК-г дотоодын ноос ноолуурын салбарын бусад тоглогчдоос ялгаруулж буй томоохон онцлог юм.
Бид байгуулагдсан цагаасаа хойш нэр хүнд бүхий байгууллагуудын, тухайлбал, Монгол улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын, МҮХАҮТ-ийн, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, үйлдвэрлэл хөгжлийн хүрээлэнгийн зэрэг шагнал, урамшууллыг хүртээд байна.
Санширо ХХК-н хамт олон бид цаашид өөрсдийн эрхэм зорилго болох “Монгол ноолуурын онцлог чанарыг дэлхийд таниулсан, шилдэг технологид суурилсан, сэтгэл шингэж, итгэл даасан тансаг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, харилцагч, үйлчлүүлэгч, ажилтнууддаа сэтгэл ханамж, үнэ цэнийг хүргэж, улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулах компани байх”-аар хичээн ажиллаж байна.